Цагаан зээр хил дамнан нүүдэллэж байна | WWF

Цагаан зээр хил дамнан нүүдэллэж байна



Posted on 10 January 2019
Тэдний ярьснаар цагаан зээр хоёр улсын хил дамнан нүүдэллэж байгаа нь тодорхой болжээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Монгол орны зүүн бүсэд шинээр байгуулагдах төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах боломжит газрыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд 2017, 2018 онд нийт 24 цагаан зээр барьж  сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүсэн юм. 2018 оны 12 дугаар сарын байдлаар хүзүүвчтэй зээрнээс  22  нь амьд, 2 нь хууль бус агнуурт өртөөд байна.
Мэргэжилтнүүд 2017 оны нэгдүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны мэдээллийг нягталж дууслаа. Тэдний ярьснаар цагаан зээр хоёр улсын хил дамнан нүүдэллэж байгаа нь тодорхой болжээ. Дээрхи хугацаанд хүзүүвчтэй гурван цагаан зээр ОХУ улс уруу  хил дамнан нүүдэллэсэн бөгөөд хоёр нь тодорхой хугацааны дараа Монголд буцан орж ирээд байна. Харин нэг зээр нь ОХУ-ын нутагт өвөлжиж байна.  Бас нэг хүзүүвчтэй зээр  2018 оны 1 сарын 14-нд  БНХАУ руу хил дамнан нүүдэллэсэн бөгөөд одоогоор тэндээ байршиж байгаа нь хүзүүвчний мэдээллээс тодорхой байна. Тал нутгийн гайхамшиг болсон цагаан зээрийг зөвхөн Монгол Улсын хэмжээнд хамгаалах бус, хамтарсан  хамгаалал зайлшгүй шаардлагатай байгааг энэхүү  судалгааны үр дүн харуулж байгаа юм.
 
Тэдний ярьснаар цагаан зээр хоёр улсын хил дамнан нүүдэллэж байгаа нь тодорхой болжээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge