Тарьсан мод 60 га газарт ургаж байна | WWF

Тарьсан мод 60 га газарт ургаж байна



Posted on 08 January 2019
Зохион байгуулагчдын ярьснаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 60 га газарт мод тарьсан бөгөөд ургалт сайн байна.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран хэрэгжүүлж байгаа “МОД ДАГАЖ УС, УС ДАГАЖ АМЬДРАЛ” аяны хүрээнд Онон голын сав газарт дөрвөн жилийн хугацаанд 500 га газарт мод тарихаар зорьж байгаа билээ. Аяны зорилго нь, Онон голын сав газрын ойг хамгаалах, байгальд ээлтэй ногоон бизнесийг дэмжих замаар нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг нэмэгдүүлж ногоон хөгжлийн загвар бүс нутаг болгох явдал юм. Зохион байгуулагчдын ярьснаар  өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 60 га газарт мод тарьсан бөгөөд ургалт сайн байна.
Олны дэмжлэгийг хүлээж байгаа энэ ажилд нутгийн иргэд идэвхи санаачилгатай ажиллаж байна. Тодруулбал, Дэлхийн  байгаль хамгаалах  сан (WWF)-гийн Монгол дахь  хөтөлбөрийн газрын  дэмжлэгтэйгээр 2018 оны аравдугаар сард Хэнтий аймгийн Норовлин суманд 6 га газарт, Баян-Адарга суманд 2 га газарт нөхөрлөлүүд, нутгийн иргэд хамтран мод тарьсан байна. Ойжуулалтад шаардлагатай  тарьц, суулгацыг ойн нөхөрлөлүүд бэлтгэж өгсөн байна.     
Сонирхуулахад, “МОД ДАГАЖ УС, УС ДАГАЖ АМЬДРАЛ” аяны хүрээнд  Дэлхийн  байгаль хамгаалах  сан (WWF)-гийн Монгол дахь  хөтөлбөрийн газрын Зүүн бүсийн салбарынхан 2018 оны тавдугаар сард 1 га талбайд  мод тарьсан билээ.       
   
 
Зохион байгуулагчдын ярьснаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 60 га газарт мод тарьсан бөгөөд ургалт сайн байна.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge