Сургагч багш нарыг бэлдэх сургалт амжилттай боллоо | WWF

Сургагч багш нарыг бэлдэх сургалт амжилттай боллоо



Posted on 04 June 2018
Энэ удаагийн сургалт олон улсынх байсан гэдгээрээ онцлогтой байв.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Талуудын оролцоотойгоор байгаль хамгааллын төлөвлөгөө хийх, үүний хэрэгжилтэд үнэлгээ, мониторинг хийж чадах мэргэшсэн сургагч багш нарын сүлжээг (CCnet coach)  өргөтгөх нь маш чухал байдаг. Бэлтгэгдсэн багш нараар дамжуулан бусад мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг чадавхижуулах, улмаар тусгай хамгаалалттай газруудын байгаль хамгааллын төлөвлөгөөг сайжруулах замаар хамгааллын үр дүнг нэмэгдүүлэх боломжтой юм.  
Ийм зорилготой сургалтыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, TNC байгууллагын санаачилгаар зохион байгууллаа. Энэ удаагийн сургалт олон улсынх байсан  гэдгээрээ онцлогтой байв. Сургалтад Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалттай газруудын мэргэжилтнүүд, WWF Mongolia, TNC Mongolia болон ОХУ, Хятадын  байгаль хамгааллын олон  улсын төрийн бус байгууллагын төлөөлөл болсон 26 хүн оролцож, CCnet coach-ийн сургагч багш нар удирдан явууллаа. 
Сургалтаар байгаль хамгааллын төлөвлөгөө боловсруулах аргачлал (open standart)-ыг оролцогчдод танилцуулж, энэ талаар дадлага ажил хийлгэлээ. Энэ сургалтын бас нэг зорилго нь оролцогчдод байгаль хамгааллын төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагааг удирдан чиглүүлэх чадвар эзэмшүүлэх явдал байсан юм. Оролцогчид төлөвлөгөө боловсруулахад тулгарч  байгаа бэрхшээл, оновчтой шийдлүүдийнхээ талаар харилцан ярилцаж туршлага солилцлоо. Нөгөө талаар байгаль хамгааллын нэг талбарт ажилладаг хүмүүс ажлын уялдаа, холбоогоо сайжруулахад боломж олгосон ихээхэн ач холбогдолтой сургалт боллоо гэж  оролцогсод ярьж байлаа.
 
Энэ удаагийн сургалт олон улсынх байсан гэдгээрээ онцлогтой байв.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge