Цагдаагийн ерөнхий газартай хамтын ажиллагаа үргэлжилж байна | WWF

Цагдаагийн ерөнхий газартай хамтын ажиллагаа үргэлжилж байна



Posted on 14 February 2018
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст тодорхой дэмжлэг үзүүлэх зорилгоор дрон (нисдэг камер) гардуулан өглөө.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэстэй Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байгаа билээ. Гол зорилго нь байгаль хамгаалах талаарх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг сайжруулах, ялангуяа зэрлэг амьтны хууль бус агнуур, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний худалдааг зогсоох, худалдааны сүлжээг илрүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах явдал юм.  
Санамж бичгийн хүрээнд 2018 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст тодорхой дэмжлэг үзүүлэх зорилгоор дрон (нисдэг камер) гардуулан өглөө.  
Дашрамд дурдахад, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар өнгөрсөн намар Баян-Өлгий, Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст зөөврийн компьютер, байршил тогтоогч, дуу хураагуур зэрэг тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн билээ.
 
 
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст тодорхой дэмжлэг үзүүлэх зорилгоор дрон (нисдэг камер) гардуулан өглөө.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge