Зэрлэг амьтдад зориулж биотехникийн арга хэмжээ авлаа | WWF

Зэрлэг амьтдад зориулж биотехникийн арга хэмжээ авлаа



Posted on 04 January 2018
Мэргэжилтнүүдийн ярьснаар 6,4 тн давс, нэг тн улаан буудай, хивэгийг зэрлэг амьтдад зориулан тавьжээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Монгол орны ихэнх нутгаар өнгөрсөн зун хур бороо багатай байснаас шалтгаалж өвс муу ургасан билээ.Үүнээс болж энэ өвөл өвсөн тэжээлт зэрлэг амьтад идэш тэжээлийн дутагдалд орох магадлал их болоод байгаа юм. Ийм нөхцөлд биотехникийн арга хэмжээ их чухал байдаг билээ. Тиймээс Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа сумдын байгаль хамгаалагч, багийн дарга, нутгийн иргэдтэй хамтран 2017 оны сүүлээр орчны бүсийн  34 цэгт биотехникийн арга хэмжээ хийлээ. Мэргэжилтнүүдийн ярьснаар 6,4 тн давс, нэг тн улаан буудай, хивэгийг зэрлэг амьтдад зориулан тавьжээ. Энэ удаагийн биотехникийн арга хэмжээнд зарцуулсан хөрөнгийг Хэнтий аймгийн удирдлага байгалийн нөөц ашигласны төлбөрийн хураамжаас анх удаагаа санхүүжүүлснээрээ онцлогтой байв. Олон шалтгааны улмаас өмнө нь ийм санхүүжилт орж ирдэггүй байсан бөгөөд цаашид хураамжийн орлого байгаль хамгаалалд бүрэн зарцуулагддаг болно гэдэгт мэргэжилтнүүд найдаж байгаа ажээ.      
 
Мэргэжилтнүүдийн ярьснаар 6,4 тн давс, нэг тн улаан буудай, хивэгийг зэрлэг амьтдад зориулан тавьжээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge