Эко клубын сурагчдын “Мини парламент”-ын анхны чуулган боллоо | WWF

Эко клубын сурагчдын “Мини парламент”-ын анхны чуулган боллоо



Posted on 28 December 2017
Уг арга хэмжээнд сумдын эко клубуудээс сонгогдсон 43 сурагч оролцсоноос гадна Говь- Алтай аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Аймгийн ИТХ-ын төлөөлөл оролцож хамтран ажиллав.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Алтай Соёны бүс дэх Говь-Алтай аймгийн эко клубын сурагчдын “МИНИ ПАРЛАМЕНТ” -ын анхны чуулганыг Говь Алтай аймгийн Алтай хотод зохион байгууллаа. Уг арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар зохион байгуулсан бөгөөд сурагчид уг чуулганыг хийснээр байгаль зэрлэг амьтдын өмнө тулгарч буй бэрхшээл,тодорхой асуудлуудыг шийдвэр гаргагчдын анхааралд хүргэх зорилготой юм.     
Уг арга хэмжээнд сумдын эко клубуудээс сонгогдсон 43 сурагч оролцсоноос гадна Говь- Алтай аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Аймгийн ИТХ-ын төлөөлөл оролцож  хамтран ажиллав.     
Эхний өдөр Говь-Алтай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Дэлгэрмаа сурагчдад “ Говь-Алтай аймгийн уур амьсгалын өөрчлөлт ” гэсэн сэдвээр, ИТХ-ын ахлах мэргэжилтэн О.Аюурзана “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхзүйн үндэс, Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан зохион байгуулах ” гэсэн сэдвээр сурагчдад илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Хуралдааны хоёр дахь өдөр Мини парламентийн анхдугаар хуралдаан эхэлж сурагчид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, зэрлэг амьтдын идэш тэжээлийн нөөц болон хомсдол зэрэг сэдвээр ярилцаж шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо. Түүнчлэн сурагчид   зэрлэг амьтдын усны хүрэлцээ хангамж, хууль бус агнууртай холбоотой сэдвүүдээр уг хуралд урилгаар оролцож буй холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж тодорхой  хариулт авлаа. Хуралдааны төгсгөлд доорхи тогтоолыг гаргаж шийдвэр гаргагчдад хүргэхээр болжээ. Үүнд:
1.Тал хээр, говь цөлийн бүс нутагт уст цэгийг хавар, зуны улиралд тодорхой хугацаагаар айл, малаас чөлөөлж байх, өндөр уулын бүсээр нутагладаг айлуудыг уулын дунд бүсээс дээш, ялангуяа уулын таг, оройгоор өвөлжүүлэхгүй байх, усан хангамжгүйн улмаас айл нутагладаггүй бэлчээрүүдийг усжуулан ашиглах
2. Мал, зэрлэг амьтны өвчлөлийг бууруулах зорилгоор үнэг, чоно, хярсыг авлахыг аймгийн хэмжээнд хориглох,
3. Жилд хоёроос доошгүй булаг шандны эхийг хамгаалж усыг нэмэгдүүлэх, үр дүнг тооцох зорилгоор камер байршуулах
4. Хууль бус агнуурыг бууруулах чиглэлээр хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах.
Ийнхүү эко клубын сурагчдын “МИНИ ПАРЛАМЕНТ”-ын анхны чуулган амжилттай өндөрлөсөн бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.   
Уг арга хэмжээнд сумдын эко клубуудээс сонгогдсон 43 сурагч оролцсоноос гадна Говь- Алтай аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Аймгийн ИТХ-ын төлөөлөл оролцож хамтран ажиллав.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Ийнхүү эко клубын сурагчдын “МИНИ ПАРЛАМЕНТ”-ын анхны чуулган амжилттай өндөрлөсөн бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.
© M;E89= 10930;L E0<300;0E A0= Enlarge