Туул голын талаар сургалт, хэлэлцүүлэг хийлээ | WWF

Туул голын талаар сургалт, хэлэлцүүлэг хийлээ



Posted on 14 November 2017
Төсөлд оролцогч талуудтай хамтран сургалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Туул голын хамгааллын ажилд өөрийн хувь нэмрээ оруулж эхэллээ. Тодруулбал, тус байгууллага Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харъяа Туул голын сав газрын захиргаатай хамтран “ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЭКОЛОГИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ" төслийг АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн Хүрээлэн буй орчин судлалын төвийн судлаачидтай хамтран эхлүүлсэн юм. Төсөлд оролцогч талуудтай хамтран сургалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.    
Талуудын хэлэлцүүлэгт Туул голын сав газарт үйл ажиллагаагаа явуулдаг ус ашиглагч ба хэрэглэгч, иргэн, аж ахуйн нэгж болон төрийн болон төрийн бус байгууллага зэрэг олон талын төлөөлөл оролцсон бөгөөд төслийн зорилго, зорилт, хамрах хүрээ, үнэлгээ хийх аргачлал, голлох үйл ажиллагаа, гарах үр дүнгийн талаар танилцуулж зөвшилцсөн байна. Төсөл 1,6 жилийн хугацаанд хэрэгжиж Туул голын сав газрын экологийн төлөв байдалд үнэлгээ хийнэ.
 
Төсөлд оролцогч талуудтай хамтран сургалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge