Экоклубын хүүхдүүд ирвэс хамгаалах ажилд идэвхтэй оролцож байна | WWF

Экоклубын хүүхдүүд ирвэс хамгаалах ажилд идэвхтэй оролцож байна



Posted on 13 November 2017
Энэ үеэр байршил тогтоогчийг (GPS) хэрхэн ашиглах зааварчилгаа өгсөн бөгөөд автомат камер тавьж ирвэсийг судлахын ач холбогдлыг эко клубын сурагчдад тайлбарлаж өглөө.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Монголчууд байгаль зэрлэг амьтнаа хамгаалах эртний уламжлалтай ард түмэн билээ. Ялангуяа хүүхдийг багаас нь зэрлэг амьтдыг таньж мэдэх, байгалийн баялгыг зохистой ашиглах арга ухаанд сургах замаар хүн байгалийн харилцан шүтэлцээг хангаж ирсэн юм. Хүүхдүүдийг байгаль хамгаалалд татан оролцуулах нь ач холбогдолтой хэвээр байгаа тул Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар судалгааны зарим ажилд экоклубын хүүхдүүдийг оролцуулж байна. Энэ үүднээс тус байгууллагын мэргэжилтнүүд Алтай Соёны бүс нутаг дахь  Ховд аймгийн Мөнххайрхан, Манхан, Зэрэг, Чандмань, Дарви  сумдын эко клубын сурагчид, байгаль хамгаалагч болон идэвхитэн байгаль хамгаалагчтай хамтран өнгөрсөн долоо хоногт ирвэсний байршил бүхий газарт 23 автомат камер суурилуулж ажиллав. Энэ үеэр байршил тогтоогчийг (GPS)  хэрхэн ашиглах зааварчилгаа өгсөн бөгөөд автомат камер тавьж ирвэсийг судлахын ач холбогдлыг эко клубын сурагчдад тайлбарлаж өглөө. Түүнчлэн  ирвэсийн мөр, бумбааг тэмдэглэн авч камер хэрхэн тавих аргазүйд сургасан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татлаа.     
Экоклубын сурагчид” Ирвэсийн талаар ихийг мэдэж авлаа. Хэдийгээр ирвэс малд халддаг ч энэ амьтныг яагаад хамгаалах ёстойг сайн ойлголоо. Бас ирвэсийг судлахад чиглэсэн автомат камер тавих ажил их сонирхолтой санагдсан. Бидний тавьсан автомат камерт ирвэсийн дүрс орсон байгаасай гэж хүсч байна” хэмээн ярьжээ. Камерыг сарын дараа хурааж ямар дүрс бичигдсэнийг шалгах юм байна. Түүнчлэн хүүхдүүд ирвэсэнд идүүлсэн малын судалгаа хийж эхлээд байгаа ажээ.           
 
Энэ үеэр байршил тогтоогчийг (GPS) хэрхэн ашиглах зааварчилгаа өгсөн бөгөөд автомат камер тавьж ирвэсийг судлахын ач холбогдлыг эко клубын сурагчдад тайлбарлаж өглөө.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Түүнчлэн ирвэсийн мөр, бумбааг тэмдэглэн авч камер хэрхэн тавих аргазүйд сургасан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татлаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge