“Говийн гайхамшигт 6”-г хамгаалахад багш нар идэвхтэй оролцоно | WWF

“Говийн гайхамшигт 6”-г хамгаалахад багш нар идэвхтэй оролцоно



Posted on 08 November 2017
Уулзалтын төгсгөлд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалахад баруун бүсийн боловсролын салбарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх “Бүсийн ажлын төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан хавтгай, хулан, мазаалай, тахь, хар сүүлтий, бөхөн зэрэг говийн ховор амьтдын хамгааалалд олон нийт болон талуудыг татан оролцуулах зорилгоор GG-6 буюу “Говийн гайхамшигт 6” санаачилгыг 2016 онд эхлүүлсэн нь олны анхааралд хэдийнэ оржээ.
Хамгааллын ажил үр дүнд хүрэхэд олон нийтийн зөв хандлага маш чухал байдаг бөгөөд үүнд боловсролын салбарын үүрэг оролцоо их байдаг. Тиймээс энэ асуудалд багш нарын анхаарлыг хандуулах зорилгоор зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Алтай-Соёны бүс нутаг дахь Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн багш нар, Боловсролын  газрын төлөөлөл болсон нийт 62 хүн оролцов.     
Хэлэлцүүлгийн үеэр нэн ховордсон амьтдыг хайрлан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн ач холбогдол, ан агнах нь байгаль орчинд ямар хор уршиг үзүүлдгийг боловсролоор дамжуулан олгох зорилгоор “7-р ангийн иргэний боловсрол” хичээлийн хөтөлбөрт хэрхэн тусгах хэлэлцүүлэг, дадлага ажил хийгдсэн юм. Оролцогчдын боловсруулсан хөтөлбөрийг Алтай Соёны бүсийн  баруун таван аймгийн 150 дунд сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд туршиж хэрэгжүүлэхээр боллоо. Уулзалтын төгсгөлд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалахад  баруун бүсийн боловсролын салбарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх “Бүсийн ажлын төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
 
Уулзалтын төгсгөлд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалахад баруун бүсийн боловсролын салбарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх “Бүсийн ажлын төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge