Давхардсан тоогоор 623 цэн тогоруу бүртгэжээ | WWF

Давхардсан тоогоор 623 цэн тогоруу бүртгэжээ



Posted on 04 October 2017
Тус ажлын хүрээнд ховор шувуудын мониторинг судалгааг Онон Балжийн БЦГ-ын 18 цэгт хийжээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа амьтан, ургамлын мониторинг судалгаанд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Тус газрын менежментийн төлөвлөгөөнд хамгаалахаар төлөөлөл болгон сонгосон 4 зүйл, 2 экосистем байдаг. Мониторинг судалгааг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр 2017 оны наймдугаар сараас хийж эхэллээ. Тус ажлын хүрээнд ховор шувуудын мониторинг судалгааг Онон Балжийн БЦГ-ын 18 цэгт хийжээ. Тус судалгаагаар жилийн хугацаанд давхардсан тоогоор 623 цэн тогоруу, 690 хархираа тогоруу, 32 хонин тоодог шувуу бүртгэсэн байна. “Сүүлийн жилүүдэд усны ховор шувууд Онон Балжид ирэх нь нэмэгдэж байгаа. Энэ нь нэг талаар сайн хэрэг боловч нөгөө талаар хамгааллын ажилд анхаарал хандуулах шаардлага гарч байна. Тиймээс судалгааны ажил их чухал юм” гэж судалгаанд оролцогчид ярьжээ.          
 
Тус ажлын хүрээнд ховор шувуудын мониторинг судалгааг Онон Балжийн БЦГ-ын 18 цэгт хийжээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge