ТХГН-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧИЛАХ ШИЛДЭГ АРГА, СУРТАЛЧИЛГААНЫ АЖЛЫН ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ | WWF

ТХГН-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧИЛАХ ШИЛДЭГ АРГА, СУРТАЛЧИЛГААНЫ АЖЛЫН ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ



Posted on 07 September 2017
Шалгаруулалтыг 2017 оны 9-р сарын 30-ны дотор хийх ба зөвхөн 1 төсөл шалгаруулан ДБХС-ийн дүрмийн дагуу санхүүжүүлнэ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
ЗОРИЛГО:
ТХГН-ийн үнэ, цэнэ, үр ашиг, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах арга, аргачлалыг сайжруулах, шинэлэг, үр дүнтэй арга замыг нэвтрүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршино.
САНААЧЛАГЧ: Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-ийн Монгол дахь Хөтөлбөрийн Газар
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар
ХАМРАХ ХҮРЭЭ:
Хамгаалалтын захиргаа:
Монгол Алтайн нурууны УТХН-уудын хамгаалалтын захиргаа
Хөх Сэрхийн нурууны УТХН-уудын хамгаалалтын захиргаа
Увс нуурын ай савын УТХН-уудын хамгаалалтын захиргаа
Хан Хөхийн нурууны УТХН-уудын хамгаалалтын захиргаа
Хар-Ус нуурын БЦГ-ын хамгаалалтын захиргаа
Мянган Угалзатын БЦГ-ын хамгаалалтын захиргаа
Мөнххайрханы УТХН-уудын хамгаалалтын захиргаа
Монгол элсний УТХН-уудын хамгаалалтын захиргаа 
Хугацаа: Тус үйл ажиллагааг 2017 оны 10-р сарын 20-оос 12-р сарын 01-ны хөооронд тодорхой нэгэн богино хугацаанд зохион байгуулахаар төлөвлөх 
Агуулга:
ТХГН, биологийн төрөл, зүйлийн үнэ цэнэ, ач холбогдлыг таниулах
Тухайн ТХГН-ийн биологийн олон янз байдалд учирч буй дарамтыг бууруулах
Хууль, дүрэм, журмыг сурталчилан таниулах
Хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа, түүний түүхэн сурталчилах зэрэг өргөн хүрээг хамарч болно.
Сурталчилгааны ажлын зорилтот бүлэг: Энд нэмэлт шаардлага тавихгүй бөгөөд гагцхүү хэрэгцээнд тулгуурласан байна. 
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Тухайн ТХГН-ийн хэрэгцээ, шаардлагад тулгуурласан үндэслэлтэй байх
Олон агуулга, цар хүрээг хамраагүй, тухайлсан сэдэв, уриа дор зохион байгуулагдах
Хүрэх үр дүнгээ оновчтой, тодорхойлсон байх
Сонгосон арга, аргачлал нь шинэлэг, үр дүнд хүрэхээр байх ба үүнийгээ хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнгээ тодорхой илэрхийлсэн байх
Цаашид тогтвортойгоор үргэлжлэх боломжтой байхТӨСӨЛ ИРҮҮЛЭХ:
Хугацаа: 2017 оны 9-р сарын 20-ны дотор
Хаяг: baigalmaa@wwf.mn; munkhchuluun@wwf.mn
Хөтөлбөрийн ерөнхий агуулга: 
Сурталчилгааны ажлыг зохион байгуулах төслийн санал нь тухайн ажлын онцлогоос хамааран олон янз байж болох боловч дараах үндсэн агуулгыг зайлшгүй оруулж бичсэн байна. Үүнд:
Нэр
Үндэслэл
Зорилго
Хүрэх үр дүн  (хэмжих шалгуурын хамт)
Хамрах хүрээ
Арга зүй
Хөтөлбөр
Төсвийн задаргаа
Харилцах хаяг 
ШАЛГАРУУЛАЛТ:
Шалгаруулалтыг 2017 оны 9-р сарын 30-ны дотор хийх ба зөвхөн 1 төсөл шалгаруулан ДБХС-гийн дүрмийн дагуу санхүүжүүлнэ.
 
 
Шалгаруулалтыг 2017 оны 9-р сарын 30-ны дотор хийх ба зөвхөн 1 төсөл шалгаруулан ДБХС-ийн дүрмийн дагуу санхүүжүүлнэ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge