Үндэсний зөвлөх баг шалгаруулж авна | WWF

Үндэсний зөвлөх баг шалгаруулж авна



Posted on 14 March 2017   |  
лого
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Францын тахь хамгаалах холбоо, “Хомын талын тахь” ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “Байгаль орчин бидний ирээдүйд” төслийн хүрээнд Алтай Соёны бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй нутгийн иргэдийн байгууллагын засаглалд үнэлгээ өгч, бэхжүүлэх сургалт зохион байгуулах үндэсний зөвлөх баг шалгаруулж хамтарч ажиллана.  
Хугацаа: 2 сар
Гүйцэтгэх ажил
Алтай Соёны бүс нутагт (Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгийн нутаг) үйл ажиллагаа явуулж буй нутгийн иргэдийн байгууллагуудын засаглалын өнөөгийн байдлыг үнэлж, амжилт ололттой болон сул тал, бэрхшээлийг тодорхойлох
Нутгийн иргэдийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх хэрэгцээг тодорхойлон, сургалтын хөтөлбөр боловсруулах
Нутгийн иргэдийн байгууллагуудад зориулсан шаталсан сургалт зохион байгуулах
Нутгийн иргэдийн байгууллага хооронд туршлага солилцуулах үйл ажиллагаа зохион байгуулах 
Тавигдах шаардлага
Үндэсний зөвлөх баг нь нийгэм, хууль, байгаль орчин чиглэлийн мэргэжилтэй гишүүдээс бүрдсэн байна. Дараах шаардлага тавигдана. Үүнд:
Багийн гишүүд мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан
Нутгийн иргэдийн байгууллагыг хөгжүүлэх, чадавхи бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
Дүн шинжилгээ хийх болон багаар ажиллах, зохион байгуулах чадвартай
Олон улсын байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Бүрдүүлэх материал
Шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн өргөдөл   
Багийн гишүүдийн боловсролын түвшин, ажлын туршлага, чадварыг тодорхойлон намтрыг баталгаажуулах баримтын хамт
Өмнө нь хийсэн энэ төрлийн ажлын тайлан, гүйцэтгэлийн үнэлгээ, бүтээгдэхүүний жагсаалт
Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх техникийн (ажлын төлөвлөгөө, аргачлал, түүний үндэслэл гэх мэт)  болон санхүүгийн санал
Сонирхсон байгууллага/баг Монгол хэл дээр бэлтгэсэн материалаа битүүмжлэн 2017 оны 3-р сарын 20-ны өдрийн 11 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар
Амарын гудамж-4, Сүхбаатар дүүрэг, 8 –р хороо, Интер Оффис 4-р давхар, Ш/Х-115, Ulaanbaatar-14200, Утас: +976 11 311 659, Факс: +976 11 310 237, Й-мэйл: info@wwf.mn, Вэб: www.mongolia.panda.org
 
лого
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge

Comments

blog comments powered by Disqus