“Хавхгүй нийслэл” аян эхэллээ | WWF

“Хавхгүй нийслэл” аян эхэллээ



Posted on 03 March 2017
Хоёр үе шаттай үргэлжлэх тус аяныг ногоон бүсийн байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагчид, морин эргүүлүүд болон байгаль орчноо хамгаалах иргэд, олон нийтийн оролцоотой хэрэгжүүлнэ.
© ulaanbaatar.mn
“Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр”-ийн хүрээнд нийслэлийн ногоон бүсийн зэрлэг амьтдыг хавхаар барьж гэмтээдэг, урхи тавьж хууль бусаар агнадаг зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх зорилготой “Хавхгүй нийслэл” аяныг нийслэлийн зүгээс Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран зохион байгуулж байна. Монгол Улсын Амьтны тухай хуульд заасан агнуурын амьтан агнах, барихад хориглох арга, зэвсэг хэрэгсэлийн дотор хавх, урхи зэрэг хэрэгсэл багтсан байдаг.
Хоёр үе шаттай үргэлжлэх тус аяныг ногоон бүсийн байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагчид, морин эргүүлүүд болон байгаль орчноо хамгаалах иргэд, олон нийтийн оролцоотой хэрэгжүүлнэ. Аяны хүрээнд хураан авсан хавхны тоогоор 1-3 настай модны суулгацыг урамшуулал болгон өгөх юм.  
1973 оны 3 дугаар сарын 3-ны өдөр “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” Вашингтоны конвенцыг /CITES/ баталсан бөгөөд манай улс 1995 онд нэгдсэн юм. Тус конвенц батлагдсантай холбогдуулан зэрлэг амьтдын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, хамгаалах зайлшгүй шаардлагатай байгааг олон нийтэд таниулан сурталчлахын тулд 2013 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна.
 
Хоёр үе шаттай үргэлжлэх тус аяныг ногоон бүсийн байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагчид, морин эргүүлүүд болон байгаль орчноо хамгаалах иргэд, олон нийтийн оролцоотой хэрэгжүүлнэ.
© ulaanbaatar.mn Enlarge