Байгалийн нөөцийн менежмент хариуцсан ажилтан шалгаруулж авна | WWF

Байгалийн нөөцийн менежмент хариуцсан ажилтан шалгаруулж авна



Posted on 17 November 2016   |  
лого
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Ажлын байрны нэр: Байгалийн нөөцийн менежмент хариуцсан ажилтан
Ажиллах газар: Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь Хөтөлбөрийн газрын Зүүн бүсийн салбар, Хэнтий аймгийн Дадал сум
Ажлын үндсэн чиг үүрэг:
Байгалийн нөөцийн хамтын менежментийг хөгжүүлэх чиглэлийн төслийн үйл ажиллагааг удирдан хэрэгжүүлэх,
Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан гаргахад туслах,
Үндсэн үүрэг: 
Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежмент, хөдөөгийн хөгжилтэй холбоотой орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах,
Үйл ажиллагааны жилийн болон улирлын төлөвлөгөө, төсөв гаргахад оролцож, байгууллагын журмын дагуу төлөвлөгөөг хэрэгжүүлэх,
Байгалийн нөөц (ой, амьтан ургамал, ус, бэлчээр)-ийн менежмент, нутгийн иргэдийн байгууллагуудыг чадавхижуулах чиглэлээр хэрэгжиж буй төслийн үйл ажиллагааны мониторингийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх,
Амар мөрний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагааны оновчтой механизмыг тодорхойлох, төслийн санал боловсруулахад хамтран оролцох,
Төслийн үйл ажиллагаанд орон нутгийн иргэд, бусад холбогдох талуудын оролцоог хангах, хамтран ажиллах, 
Төслийн үйл ажиллагааны үр дүнг оролцогч тал болон олон нийтэд хүргэх,
Хагас, бүтэн жилийн ажлын тайланг цаг хугацаанд нь бэлтгэн, тухайн асуудал хариуцсан ажилтанд үр дүнг тогтмол мэдээлж байх,
Салбарын ажилтнуудад санхүүгийн урьдчилсан тайлан гаргахад туслах,
Хөтөлбөрийн менежерээс өгсөн бусад үүрэгт ажлыг гүйцэтгэнэ. 
Тавигдах шаардлага:
Байгаль байгалийн нөөцийн менежмент, байгалийн шинжлэх ухаан болон түүнтэй холбогдох чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх,
Байгаль хамгааллын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, мөн байгаль орчны чиглэлээр судалгаа шинжилгээний ажилд оролцож байсан туршлагатай байх нь давуу тал болно.   
Орон нутагт тогтмол байрлаж ажиллах 
Ур чадвар:
Төслийн төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилт, үнэлгээ мониторинг хийх чадвартай байх,
Орон нутгийн иргэд, нутгийн иргэдийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудтай үр дүнтэй харилцаа үүсгэн хамтран ажиллах чадвартай байх,
Харилцааны ур чадвар, асуудлыг хэлэлцэх зөвшилцөх чадвартай байх,
Багаар ажиллах, оролцогч талуудыг идэвхижүүлэх чадвартай байх,
Англи хэлний ярианы болон бичгийн мэдлэгтэй байх, 

Сонирхсон хүмүүс товч намтар, боловсролын зэрэг, диплом, мэргэжлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбараа 2016 оны 11 дүгээр сарын 21-ны 17 цагаас өмнө info@wwf.mn цахим хаягаар ирүүлнэ үү. 



 
лого
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge

Comments

blog comments powered by Disqus